A+ R A-

Өмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр

Нэг. ДЭЭГҮҮР ОРЛОГОТОЙ ӨМНӨГОВЬ

Эрүүл чийрэг, ажилтай, орлоготой өрх, гэр бүлийг нэмэг­дүүлэх нөхцлийг  бүрдүүлнэ.

1. “Өрх, гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинэ ажлын бай­рыг бий  болгон өрхийн  амь­жир­гааг  дээшлүүлж,  амьд­рах  таатай  нөхцөлийг  бүрдүүлнэ.

2. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтод бүлгүүдэд чиг­лэсэн  нийгмийн  халамжийн  бодлогыг  хэрэгжүүлнэ.

3. “Эрүүл иргэн”, “Сүү-тараг” аймгийн хөтөлбөрийг хэ­рэгжүүлэх замаар эм болон хоол, хүнсний зохистой хэрэглээг тө­лөвшүүлэн, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээш­лүүлэх, эрүүлжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.  

4. Жирэмсэн эх, хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээг ча­­наржуулж,  хүртээмжийг нэ­мэгдүүлнэ.

5. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнийг гурван жилд 1 удаа эрүүл мэндийн үнэ төл­бөргүй оношилгоонд хам­руулна.  

6. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоог олон улсын жишигт хүргэж, өвчтөнд үйлч­­­лэх асаргаа сувилгаа, нө­­хөн сэргээх  эмчилгээний ча­нар хүртээмж,  үр өгөөжийг дээш­лүүлэн, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан хөгжүүлж, оношилгоо эмчилгээ хийх  цогц чанартай үйлчилгээ бий болгоно.  

Аймгийн эдийн засаг, төсөв санхүүгийн чадавхыг нэмэг­дүүлж орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

7. Төсвийн шинэчилсэн хуу­­­­лийг зохистой хэрэгжүүлэх хү­рээнд  орон  нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төс­вийн төлөвлөлтийн шинэч­лэ­лийн бодлогыг хэрэгжүүлж, төс­вийн санхүүжилт, тайлаг­налт, хяналтыг сайжруулна.

8. Татварын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, аж аж ахуйн нэгжүүдэд сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулан тат­вар төлөх нийгмийн сэтгэл зүйг  төлөвшүүлнэ.

9. Татварын багц хуулиудад орсон өөрчлөлтийг тухай бүр хуулинд заасан хязгаарт ний­ц­үүлэн шинэчлэн тогтоож мөр­дүүлэх замаар татварын бааз суурийг өргөжүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

10. Орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд хөндлөнгийн болон дотоод аудит хийж бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгон, үйл ажиллагааны ме­неж­ментийг сайжруулна.

11. Орон нутгийн иргэдийн ажиллаж амьдрах, эрүүл тохилог, аюулгүй орчинг бүр­дүүлэх зорилгоор “Орон нут­гийн хөгжлийн сан”-г  иргэд олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж, зарцуулна.

12. Худалдан авах ажил­лагааг цахим хэлбэрт оруулан ил тод байдлыг хангах замаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлнэ.

13. Улсын болон орон нут­гийн төсөв, зээл, тусламж, хан­диваар бий болсон  хөрөнгийг бүртгэлд бүрэн тусгуулах, өмч, хөрөнгийн хадгалалт хам­гаа­лал­тыг сайжруулан, хянал­тын тогтолцоог боловсронгуй болгоно.

14. Төрийн болон орон нут­гийн өмчийн үзлэг тоол­логыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж  өмчийн алба болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

15. Төрийн сангийн тогтол­цоог иж бүрэн нэвтрүүлж, до­тоод хяналтыг сайжруулан, ажил­­­лагсдын чадавхыг бэх­жүү­лэх замаар төсвийн тогт­вортой, иж бүрэн, үнэн зөв, ил тод, зохистой хариуцлагатай байх зарчмыг хангана.

16. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, бичил санхүүгийн орчинг өр­гө­жүүлэх арга хэмжээг хэрэг­жүүлнэ.  

Хүнс, хөдөө аж ахуйн сал­барын  бүтээгдэхүүн үйлдвэр­лэлийг нэмэгдүүлнэ.  

17. Малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хам­руулах замаар олон улсын стандартын дагуу  мал сүргийг бүрэн бүртгэж, даатгалд хамрах хүрээг өргөжүүлнэ.  

18. “Эрчимжсэн мал аж ахуйн  хөгжлийг дэмжих”  хө­төл­бөрийг  хэрэгжүүлж,  өндөр ашиг шимт эрчимжсэн болон туслах аж ахуйг бүс нутгийн боломж нөхцөлийг харгалзан хөгжүүлж, мал аж ахуй, газар тариалан хосолсон “Загвар ферм”-ийг  сумдад байгуулна.

19. Ханын хэцийн хү­рэн, Галбын говийн улаан ом­­гийн тэмээг үүлдэр болгон ба­­тал­­гаажуулах, Ханхонгор су­­­мын махны хэвшлийн “Өгөө­­­мөр” хонь, Цогт-Овоо су­мын нутгийн улаан ямааны генефондыг сайжруулж, ом­гоор баталгаажуулах ажлыг эрчимжүүлэн,  үнэлэмжийг дээшлүүлнэ.

20. Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг сайжруулан, мал аж ахуйд биотехнологийн дэвшилтэт аргыг  өргөнөөр нэвтрүүлж, мал үржлийн ху­вийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллана.

21. Малгүй болон цөөн малтай малчин өрхүүдийг мал­­жуулах арга хэмжээ хэрэг­жүүлнэ.  

22. Газар тариалан голлон эрхэлж буй Булган, Баяндалай, Даланзадгад, Номгон, Хан­хонгор сумдын услалтын системийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлж,  Балгасны улаан нуурыг түшиглэн 100-500 га талбайд хүнсний ногооны тариалан эрхлэх цогцолборыг байгуулан, тариалах талбай, хураан авах ургацыг  нэмэг­дүүлнэ.

23. Бэлчээрийн усан хан­гамжийг нэмэгдүүлэх зорилгоор худаг гаргах, хуучин худгуудыг сэргээн засварлах ажлыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлнэ.

24. Малчдын үүсгэл санаачилгаар хийгдэж буй бэлчээр хашиж хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, гар худаг гаргах, малын тэжээлийн ургамал тариалах зэрэг үйл ажиллагааг  дэмжиж, урамшуулна.

25. Зохиомлоор бороо оруу­лах технологийг сайж­руулан, нийт газар нутгийг хамрах хүртээмжийг нэмэгдүүлж, бо­рооны усыг хөдөө аж ахуйд ашиглах хөв цөөрмийг тохи­ромжтой  газар нутгуудад байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.

26. Төлөөр нь өсгөсөн тэ­мээ тутамд олгох мөнгөн урам­шууллын хэмжээг нэмэгдүүлнэ.  

27. Малчдын нөхөрлөл, хоршоо­дыг дэмжиж, “Зөв­лөгөө-мэдээллийн төв”-ийг Далан­задгад суманд  байгуулан, малчдын өдөртэй болгоно.  

28.Хоршоодыг дэмжиж чадваржуу­лах,  тогтмол  үйл ажиллагаатай хоршоо­дын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

29. Олон улсын стандартад нийцсэн хүнсний чанарын лабо­раторийг Даланзадгад суманд байгуулна

30. Хүнсний ногооны тариа­лалт, хураалтыг меха­никжуулж, хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэн төмс, хүнс­ний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангах арга хэмжээг төр, хувийн хэвш­лийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

31. Нутгийн угшлын хурдан морьдын үржил селекцийн ажлыг эрчимжүүлж, үржүүлэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд болон аймгийн Уяачдын холбоотой хамтран судалж шийдвэрлэнэ.

Орон нутгийн хөгжилд үр нөлөөтэй үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлнэ.

32. Уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг харилцан уялдаатай хөгжүүлэх техник, эдийн зас­гийн үндэслэлийг /ТЭЗҮ/ бо­ловсруулан, хэрэг­жүү­лэх арга замыг тодорхойлно.

33. Ажлын байрыг нэмэг­дүүлэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор уул уурхай бүхий сумдад эрдэс түү­хий эд, нүүрс, хуванцар бо­ловсруулалт, замын битум, хөдөө аж ахуйн түүхий эд бо­ловс­руулах зэрэг хүнд, хөнгөн үйлдвэрийг, бусад сумдад уул уурхайг дагалдсан боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

34. Өндөр технологийг ну­тагшуулах, судалгаа, туршилт хийх Инновацийн судалгааны төвийг Даланзадгад суманд байгуулж,  төр, хувийн хэвш­лийн түншлэлийн зарчмаар хөрөнгө оруулалтыг  татан төвлөрүүлнэ.

35. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бү­хий “Хөдөө аж ахуйн бирж”-ийг Даланзадгад суманд төвлөрүүлэн байгуулна.

36. Уул уурхайн үйл ажил­лагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй “Нийгмийн хариуц­лагын гэрээ” байгуулан орон нут­гийн иргэд, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний ханган ний­­лүүлэлтийг нэмэгдүүлэх  нөх­цөлийг бүрдүүлнэ.

37. Уул уурхайн үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн хяналт шал­­галтыг хууль хяналтын бай­­­гууллагууд болон нутгийн иргэдтэй хамтран зохион бай­гуулж, хариуцлагатай уул уурхайг  бий болгоно.

38. Гашуун сухайт, Ши­вээ хүрэнгийн хилийн боомтын ерөн­хий төлөвлөгөөг хэрэг­жүүлж, хөрш зэргэлдээ болон га­даадын бусад орнуудтай ха­рилцан ашигтай хамтын ажил­лагааг  өргөжүүлнэ.

39. Стандартын шаард­лага хангасан хүнсний бүтээг­дэхүүний хэрэглээг дэмжин, хүнсний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн брэнд бү­тээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулж, жилд нэгээс доошгүй брэнд бүтээг­дэхүүнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгоно.

40. Аймгийн төвд эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцэхүйц “Хүнсний худалдааны төв”  байгуулна.

41. Газар, үл хөдлөх хөрөн­гийн үнэлгээг сайжруулах “Капи­тал-Хөрөнгө” хөтөлбөр хэрэг­­жүүлэн санхүүгийн эр­гэл­­тэд оруулах нөхцөлийг бүр­дүүлнэ.

42. Хөдөлмөрийн бүтээм­жийг үнэлэх урамшууллын системийг боловсронгуй бол­гон шагнал урамшууллын шинэ­чилсэн бодлого хэрэгжүүлнэ

43. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

Хоёр. ДЭЛХИЙН БОЛОВСРОЛТОЙ ӨМНӨГОВЬ

Олон улсын хэмжээнд өрсөл­дөхүйц соёл, боловсролтой ир­гэнийг төлөвшүүлнэ.

44. “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн боловсролын салбарт шинэчлэл хийх цогц бодлогыг хэрэгжүүлнэ.  

 45. Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан ир­гэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  цэцэрлэг, сургууль  болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

46. Хүүхдийн авьяас, чад­вар, хувь шинжийг нээн хөгжүүлэх  “Авьяас” хөтөл­бөрийг  хэрэгжүүлнэ.

47. Орон нутагт эрэлт хэ­рэг­цээ ихтэй мэргэжлээр  гадаад, дотоодын их, дээд сургуульд оюутан сургаж бэлтгэх, болов­сон хүчнийг дав­тан болон мэр­гэшүүлэх сур­галтад хам­руулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, Улаан­баатар хотод сурч буй оюут­нуудын сурах, хөгжих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн  газрыг өргөтгөн үйл ажиллагааг нь дэмжинэ.

48. Байгууллагын хүний нөөцийн чадавх, мэдлэг, чад­варыг дээшлүүлэхэд чиглэсэн  хөтөлбөр хэрэгжүүлнэ

49.  Малын эмч, мал зүйч мэргэжлээр их, дээд  сургуульд  суралцаж байгаа малчин өрхийн хүүхдийн сургалтын зардлыг орон нутгаас санхүүжүүлж,  мал аж  ахуйг  хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

50. Цэцэрлэг, сургууль, до­туур байрны барилга барих, өргөтгөх, засварлах, тохи­жуулах замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлнэ.

51 “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг шийдвэрлэж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

52. Биеийн тамирын хи­чээлийг хүүхэд бүрийн эрүүл өсөн хөгжих, авъяасыг хөг­жүүлэхэд чиглүүлж, спорт заалыг тоног төхөөрөмжөөр хангаж, биеийн тамирын тал­байг тохижуулна.  

53. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног  төхөөрөмжөөр  хан­­гах, суралцах орчин нөх­цөлийг бүрдүүлнэ.

54. Албан бус боловсролыг насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн, сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг, орчин хэрэглэгдэхүүн, чанарын үнэлгээ, багш бэлтгэх, мэргэжил  дээшлүүлэх  боломж, нөхцлийг бүрдүүлнэ.  

55. Олон улсын стандартын барилга байгууламжийн шаард­лагад нийцсэн  Уул уурхайн жишиг сургуулийг  Даланзадгад суманд  байгуулахыг дэмжинэ.  

56. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

57. Мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинжийг өөрчилж, өмнийн  говийн өнгө төрх,  бүжиг дуу хуур, ерөөл магтаал,  давтагдашгүй өв соёлын баялаг,  өв санг  ор­чин  үеийн  соёл,  урлагтай   уял­дуулан  хөгжүүлнэ.

58. Өмнөговийн түүх, уламж­лал, соёл, зан заншлыг  түгээн дэлгэрүүлэх  зорилгоор Батмөнх Даян хаан, ерөөл магтаал, үндэсний спорт, өвөр­мөц зан үйл  зэрэг  сэдэв, төр­лөөр уралдаан тэмцээн, үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.  

59. Аймаг, орон нутгийн Музей, Номын сангуудын сан хөмрөгийг үе шаттайгаар баяжуулна.

60. Иргэдийн эрх зүйн болон эрүүл  мэндийн  боловсрол,  хүний эрхийн мэдлэгийг дээш­лүүлэх, “Иргэний боловсрол” хөтөл­бөрийг эрх зүйн хөтөч, ухуулагч, эрүүл мэндийн сур­гагч нарын мэргэшсэн багаар дамжуулан нийгмийн бүлгүүдэд чиглүүлэн хэрэгжүүлнэ.

61. Иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулан, “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” төвийг бүх суманд байгуулна.

62. Хууль сахиулах албадын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах хүний нөөцийн чадавхыг сайжруулна.

Гурав. ДЭД БҮТЭЦТЭЙ ӨМНӨГОВЬ

Бүс, нутгийн дэд бүтцийг хөгжүүлэн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ.

63. Аймгийн  төв болон сумдад шинээр бий болсон хороолол, хотхон, эзэмшил, өмч­лөлийн газруудад инженерийн болон шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулна

64. Даланзадгад, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гур­вантэс сумын чиглэлийн ца­хилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж,  төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоно.

65.    Иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг сайжруулж, уян дэд бүтцийг сумдад бий болгоно.

66. Гашуун сухайт, Шивээ­хүрэн хилийн боомт дахь мэр­гэжлийн байгууллагуудыг ин­­тер­­нэтийн сүлжээ болон соё­­лын өвийн улсын нэгдсэн бүрт­гэлийн цахим мэдээллийн сантай холбоно.

67. Жижиг, дунд аж ахуй нэгжийн санхүүгийн тай­лаг­налын олон улсын стандарт нэвтрүүлэх үйл  ажиллагааг хэрэгжүүлнэ.

68. Статистикийн мэдээлэл боловсруулалтын үр ашигтай, шуурхай байдлыг бүх шатанд хангасан техник, технологийг нэвтрүүлэн хүчин чадлыг нэ­мэгдүүлж, мэдээллийн цахим сан бий болгоно.   

Төв, суурин газрын орчны эрүүл ахуй, ая тухтай байх нөхцөлийг сайжруулна.

69. Говийг ойжуулах, цэ­цэрлэгжүүлэх үйл ажиллагааг Мод үржүүлгийн газар, Ойн анги, Ботаникийн хүрээлэн  бай­гуулах замаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  

70. Агаарын бохирдлыг буу­­руулах зорилгоор гэр хороо­лолд дэд бүтцийг нэмэгдүүлж, утаагүй түлшний шинэ техно­логийг нэвтрүүлж, уул уурхайн үйл ажиллагаа өргөжиж буй Даланзадгад, Гурвантэс, Цогт­цэций сумын төвд агаарын бохирдол, тоосжилтыг хя­нах агаарын чанарын хянал­тын тоног төхөөрөмжийг суу­рилуулна.

71. Даланзадгад сумын төвд үерийн усыг зайлуулах хам­гаалалтын даланг барьж байгуулна.

72. Нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг баруун бүсийн сумдтай холбох хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулна.

73. Даланзадгад суманд олон улсын Нисэх онгоцны буудлыг барьж ашиглалтад оруулна.

74. Даланзадгад сумын төв болон гэр хороололд шинээр авто зам, явган хүний замыг  барих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

75. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар Далан­задгад, Ханбогд,  Цогт­цэций, Гурвантэс сумдад цэвэр­лэх байгууламж барина.

76.  Аймгийн нийтийн тээв­рийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэг­дүүлнэ.

77. Аймгийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ши­нэчлэн, дэвшилтэт тех­но­логи нэвтрүүлснээр  мэдээл­лийн  нэгд­­­сэн сан,  өндөр нарийвч­ла­лын сансарын зураглалтай болгоно.

78. Даланзадгад сумын хүн амын ундны хоёр дахь эх үүс­вэрийг шинээр барьж бай­гуулна.

79. Даланзадгад-Таван­тол­гой-Зүүн баян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барих төрийн бод­лого чиглэлтэй уялдуулан, орон нутгаас зохих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

80. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газ­руудыг гэрэлтүүлэг,  аюулгүй байдлын хяналтын сүлжээнд иж бүрэн хамруулна.

81. Боловсролын байгуул­лагын менежментийн  мэдээл­лийн системийг байгуулж, мэ­­­дээллийн технологийг сур­­­­галтын орчинд өргөнөөр ашиг­лана.

82. Аймгийн төвд төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бай­гууллагуудын орчинг утасгүй интернэтийн бүсэд хамруулна.

83. Аймаг, сумын төв, суу­рин газрын гэр хорооллыг интернэтжүүлэх ажлыг эрчим­жүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Дөрөв. ДЭГЖИН ХОТТОЙ ӨМНӨГОВЬ

Орчин үеийн шийдэлтэй барилга, хот байгуулалтын бод­логыг хэрэгжүүлж    

Даланзадгад  хотыг  улсын зэрэглэлтэй дөрөв дэх хот болгон хөгжүүлнэ.  

84. Даланзадгад, Ханбогд,  Цогтцэций, Гурвантэс сумдад хог хаягдлын орчин үеийн шийдэлтэй техник, технологийг нэвтрүүлнэ.

85. Ногоон хот төсөл боловс­руулан “Эко-Өмнөговийн хо­тууд” дэд хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ.

86. Даланзадгад сум /хот/-ыг бүсийн хөгжлийн тул­гуур төв болгох зорилгоор хот төлөвлөлтийг оновчтой боловсруулан хэрэгжүүлнэ.

87.  Аймгийн хэмжээнд “1000 айлын орон сууц” хөтөл­бөрийг хэрэгжүүлэх хүрээнд сумдад  дэд бүтцийг барих ажлыг өргөжүүлнэ.

 88.  Даланзадгад суманд Автовокзал оношилгооны тө­вийг барьж байгуулна.

89. Аймгийн хэмжээнд төрийн захирааны болон ний­гэм, соёлын салбаруудын ба­рилга байгууламжийн засвар ши­нэчлэлтийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, ашиглалтыг сайж­руулна.  

90. Даланзадгад сумын гэр хороололын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх замаар иргэд, оршин суугчдын амьдрах таатай нөхцлийг бүрдүүлнэ.

91. Говийн бүсийн эмчилгээ оношлогооны төв, Ханбогд, Цогтцэций сумын сум дундын эмнэлэг, 50 ортой амаржих газар,  1200 хүүхдийн суудалтай сургууль, Хүүхдийн ордон, аймгийн Музей, Төв номын сан зэрэг нийгмийн салбарын барилга байгууламжийг шинээр барьж,  иргэдэд нийгмийн  суурь үйлчилгээг  ая тухтай хүргэх орчин  бүрдүүлнэ.

92. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  “Хөгжлийн төв”-ийг байгуулна.

93. Эрүүл мэндийг дэмжих төв, клуб байгуулахыг бодлогоор дэмжиж, “Эрүүл хот, сургууль,    цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэг­жүүлэн иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх таатай  орчин  бүрдүүлнэ.

Аюулгүй амгалан орчинг бүрдүүлнэ.

94. Улсын хил хамгаалалт болон аюулгүй байдлыг хан­гах байгууллагын хүч хэрэг­сэл, техник хангамжийг сайж­руулна.

95. “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэн архи, тамхигүй орчин бүрдүүлж “Эрүүл  идэвхтэй амьдралын клуб”-ийг сумдад байгуулахыг дэмжинэ.

96. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх асуудлыг  судлан, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулна.

97. Сумдын Цагдаагийн тасаг болон Замын цагдаагийн тасгийн бүтцийг өргөжүүлж, хүч  хэрэгсэл, техник хангамжийг нэмэгдүүлнэ.

98. Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  иргэдийн идэвх санаачилгад суурилсан “Иргэдийн зөвлөл” байгуулан  амгалан  тайван амьд­­рах нөхцөлийг бүрдүүлнэ.

99. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хил дамнан үйлдэгдэх шинэ төрлийн гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажилд хол­богдох байгууллагуудын  үйл ажил­лагаа, уялдаа холбоог  сайжруулна.

Шийдвэр гаргах түв­шинд иргэдийн оролцоог нэмэг­дүүлнэ.

100    “Сумын төвийн ши­нэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

101. “Багийн хөгжлийг дэм­­­­­жих хөтөлбөр”-ийг үргэлж­лүүлэн хэрэгжүүлж, төрийн анхан шатны  үйлчилгээг мал­чид, иргэдэд  ойртуулах нөх­цөлийг сайжруулна.

102. Аймаг, сумыг иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад     чиг­лэсэн дүрэмтэй болгох, аймаг, сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын  чадавхи,    чадварыг бэхжүүлэх  арга хэмжээг хэрэгжүүлнэ.

103. “Иргэний танхим”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг чанаржуулан, аймгийн Засаг даргын Тамгын газарт  ОНХА /Олон нийттэй харилцах алба/ байгуулж, “Иргэдээ сонсох 5353 төв”-ийг нээн ажиллуулж, иргэдийн санал, хүсэлтийг хү­лээн авах, олон нийтийн са­нал асуулга явуулах үйл ажил­лагааг  хэрэгжүүлнэ.

104. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгуул­ла­гаар гүйцэтгүүлэх зарчмыг ба­римталж, төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагын гурван талт түншлэлийг өргөжүүлнэ.

105. Төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэдэг “Нэг цонх”-ны зарчмыг хэрэг­жүүлэх нөхцөлийг бүрдүүлж  Нутгийн захиргааны  байгуул­лагын нэгдсэн  байр  барина.  

106. Төрийн архивын  бай­рыг  стандартад  нийцүүлж,  ца­хим  тогтолцоо  бүрэн  нэвт­рүүлнэ.

107. Төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөр­чил, авлигад өртөхгүй байх, урьд­чилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэм­жээ авч хэрэгжүүлнэ.

Тав. ДАГШИН БАЙГАЛЬТАЙ ӨМНӨГОВЬ

Байгальд ээлтэй уул уурхайг  хөгжүүлнэ.

108. “Нэг тонн баялаг - Нэг ширхэг мод” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.

109. Аймгийн нутаг дэвс­­гэрт хайгуулын тусгай зөв­шөөрлийг нэмж олгуулахгүй байх, ашиглалтыг үе шат­тай­гаар хэрэгжүүлэх, тусгай хам­гаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж, хамгаа­лалтын болон хяналтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг бодлого баримтална.

110. Уул уурхайн салбарын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааны тайлан, хаалтын төлөвлөгөөг иргэд олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэн дүгнэлт гаргадаг тогтолцоонд шилжинэ.

111. Цөлжсөн болон  хууль бус гар аргаар алт ол­бор­лосны улмаас эвдрэлд ор­сон газар, уул уурхайн  нөхөн  сэргээлтэд  говийн бү­сийн унаган ургамлуудыг ашиг­лах, устах аюулд орж бай­гаа ан амьтан, ургамлыг хам­гаалах, уугуул нутагт нь сэр­гээх, тарималжуулах ажлыг бод­логоор дэмжиж, авто зам, төмөр замын дэд бүтцийг барьж байгуулахад ан амьтдын нүүдэллэх боломжийг хангасан гүүр, нүхэн гарцыг зураг төсөлд тусгуулан хэрэгжүүлнэ.

Байгаль орчны менеж­ментийг боловсронгуй болгож, говь нутгийнхаа   байгалийг уна­ган төрхөөр нь хадгална.

112. Үйлдвэр, уурхай, аж ахуйн нэгж байгууллагуудын гаргаж байгаа хог хаягдалд үнэлгээ өгч ахуйн хаягдлаас ялгаатай жишиг үнийг тогтоон мөрдүүлнэ.

113. Усны зохистой удирд­лагыг бий болгон Зөв­лөл байгуулж, гүний ус, түү­ний ай савыг хамгаалах, үйлд­вэр­лэлийн зориулалтаар ашиг­лаж буй усны хяналтын тогтолцоог сайжруулах, цаашид уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглах технологиос татгалзах зэрэг бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ.

114. Говийн нөхцөлд ургадаг мод, бутлаг ургамлыг тарималжуулсан, байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, ТББ-ыг дэмжих урамшууллын системийг боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.

115. Өмнөговь аймгийн байгалийн ургамлын нөөцийг тогтоож, “Ногоон ном” гарган менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.

116. “Үлэг гүрвэлийн парк”, “Байгалийн музей”, “Элсэн парк”-ыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж говийн байгаль орчин, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгоно.

117. Хөрш зэргэлдээ ор­нуу­дын аялал, жуулчлалын сал­бартай харилцан, хамтран ажиллах үйл ажиллагааг хөг­жүүлнэ.

118. “Тэмээний баяр”, “Сай­ханы сарлаг”, Өмнөговь айм­гийн “Есөн гайхамшиг”-ийг түшиглэн  дотоодын ая­лал, жуулчлалыг  хөгжүүлэх бод­лого хэрэгжүүлнэ.

119. Аялал, жуулчлал эрх­лэгчдийг дэмжиж “Ая­лал, жуулч­лалын мастер” төлөв­лө­гөөг хэрэгжүүлэн, “Аяллын хөтөч” ном гарган, олон улсын бо­лон дотоодын үзэсгэлэн яар­магт аймгийн оролцоог нэ­мэг­дүү­лэн аялал, жуулчлалыг хөг­жүүлнэ.

120. Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.   

121. Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг аймгийн ая­лал, жуулчлалын “Брэнд үйл­чилгээ” болгох бодлогыг хэрэгжүүлнэ.  

Аймгийн Засаг даргын  Тамгын газар

Өмнөх Дараах