A+ R A-

Хуурамч эм бэлдмэл жилд 700 мянган хүний аминд хүрдэг

 

Хуурамч эм бэлдмэл жилд 700 мянган хүний аминд хүрдэг талаар “Le Figaro” мэдээлжээ. 

Хуурамч эм, бэлдмэлтэй тэмцэх хү­рээлэнгийн тоо­цоолс­ноор дэл­хийн зах зээл дээр 2005 онд 26 тэр­бум еврогийн хуу­рамч эм эргэлддэг байсан бол 2010 онд 55 тэрбум болт­­лоо нэ­мэгдэж, нийт эм бэлд­мэ­лийн 10 хувийг бүр­дүүлэх болсон байна. 

 

Хуу­рамч эм бэлдмэлийн хамгийн том үйлдвэрлэгчдээр манай хоёр хөрш, Энэтхэг улс ордог аж. 

Африк, Ази, Латин Аме­рикийн зарим оронд нийт эмийн 30 хүртэл хувь нь хуурамч байх жишээтэй. Тэгвэл Нигери, Гвиней зэрэг улсад үүнээс хоёр дахин их хуурамч эм нийлүүлэгддэг байна. 

 

Хуурамч эмийн худалдаа зөвхөн ядуу, буурай орнуу­дад цэцэглэдэггүй аж. Евро комиссын 2012 оны мэ­дээл­лээс үзэхэд Евро­пын холбооны хил дээр ху­раагд­сан шуудангийн ил­гээм­жийн ихэнх хувь нь хуурамч эм, бэлдмэл байдаг гэнэ. Энэ онд интерполоос дэлхийн 99 орны эмийн худалдаа эрхэлдэг интернэт сайтуудад шалгалт хийж, 30 сая еврогийн хуурамч эм хураан авчээ.

 

Ийм эм, бэлдмэл үйлд­вэр­лэгчид ихэвчлэн хүний огт анзаардаггүй антибиотик, өвчин намдаах эм, хумхаа өвчний эсрэг бэлдмэл, жи­рэмслэлтээс хам­гаалах эм зэр­гийг зах зээлд ний­лүүл­дэг аж. 2009 онд Нигерид хуу­рамч ханиадны сиропноос болж 84 хүүхэд амиа алдаж байсан билээ. 

Сэтгэгдэл нэмэх


Нууц код Дахин ачаалах

Өмнөх Дараах